Сүүлчийн шөнө
Сүүлчийн шөнө
Чиний минь амьдрал шиг богинхон байсан
Сүүлчийн шөнө
Чимээгүй саран шиг тодхон байсан
Сүүлчийн шөнө
Эргэж уулзахаар болзоод өглөөг хүлээсэн ч
Эцсийн учирал гэдгийг хэн хэнэн ч мэдээгүй
Чамдаан би хайртай гээд
Чихэнд минь шивнэсэн тэр л шөнө
Тэргэл саран намарын зүүдтэйгээ
Тэр л чигээрээ сэтгэлд минь хоногшин үлджээ
Зүрхэнд минь хоногшсон учирал
Зүүдэнд урсах аялгуу байсан
Хайрын харц бүлээхэн нулимс чинь
Хатуу орчилонгийн гэгээ байсаныг мэдэрсэн
Дахилт:
Сүүлчийн шөнө
Чиний минь амьдрал шиг богинхон байсан
Сүүлчийн шөнө
Чимээгүй саран шиг тодхон байсан
Сүүлчийн шөнө
Эргэж уулзахаар болзоод өглөөг хүлээсэн ч
Эцсийн учирал гэдгийг хэн хэнэн ч мэдээгүй
Хүн хүндээ дасдаг хорвоод
Хайрыг чинь дандаа үгүйлнэ
Зүс царай чинь нулимсанд бүрэлзээд
Зүрх сэтгэлээрээ чамайгаа үгүйлхэл юм
Сэм сэмхэн зүср бороо
Цээжинд минь ширүүн гуниглахад
Хайртай байсанаа сая л мэдэрхэд
Халуун дуслууд хацар даган урсана
Дахилт:
Сүүлчийн шөнө
Чиний минь амьдрал шиг богинхон байсан
Сүүлчийн шөнө
Чимээгүй саран шиг тодхон байсан
Сүүлчийн шөнө
Эргэж уулзахаар болзоод өглөөг хүлээсэн ч
Эцсийн учирал гэдгийг хэн хэнэн ч мэдээгүй