Эх орон танаа
Униар татсан хөндийд чинь
Унаган бие минь өсөн жаргаваа
Унаган бие минь жаргасны учираа
Ухаан хүчээ таньдаа зориулъя
Рашаан болоод мөрөнд чинь
Алдхан бие минь торнин жаргаваа
Алдхан бие минь жаргасны учираа
Амь насаа таньдаа зориулъя
Нарны буман цацраганд чинь
Нас бие минь тэнхрэн жаргаваа
Нас бие минь жаргасны учираа
Нандин бүхнээ таньдаа зориулъя