Энэ хүүхнүүд үү
Нүдний үзүүрт зэрвэлзсэн
Шаргын уудам говио хө
Хайрын уудамд бургилсан
Миний ээж минь суудаг юм хө
Очих цаг минь болоогүй ч
Өдөр цагаар гэгэлзээд
Оргилсон тоос босох бүрийд
Ширтэн хүлээдэг нь учиртай юм хө
Нисэн явдаг шувууд ч хө
Зүсэн үлээдэг салхи ч хө
Халуун сэтгэлийг дамжуулаад
Хайрын дууг чинь аялан сууна хө