Эрийн тэнгэр
Ар хөвчийг аяланхан жаргасан
Ардын дууны эр хонгор аялгуу минь
Онгод хөглөхөд найраг хайрласан
Орчлонгийн хүн цагаан ялгуун минь
Нарны туяанд учирсан тавилан минь
Сарны гэгээнд жаргасан хайр минь
Ховор ховорхон тавилан шүү дээ
Хонгор хонгорхон итгэл шүү дээ
Сүүдэр нь хүртэл сүүтэй хорвоод
Сүншигтэй бурхан шүтээн хайр минь
Сэтгэл ээдрэхэд итгэл нэмсэн
Сэрүү татсан бадар хундага минь
Нарны туяанд учирсан тавилан минь
Сарны гэгээнд жаргасан хайр минь
Ховор ховорхон тавилан шүү дээ
Хонгор хонгорхон итгэл шүү дээ
Дэндүү сайхан замбуулинд заларсан
Дэндүү бодолгүй эрийн тэнгэр минь
Дурдан цэнхэр хорвоогийн алганд
Дуундаа мөнхөрсөн хайр минь дээ
Нарны туяанд учирсан тавилан минь
Сарны гэгээнд жаргасан хайр минь
Ховор ховорхон тавилан шүү дээ
Хонгор хонгорхон итгэл шүү дээ
Нарны туяанд учирсан тавилан минь
Сарны гэгээнд жаргасан хайр минь
Ховор ховорхон тавилан шүү дээ
Хонгор хонгорхон итгэл шүү дээ