Чи надад дурлаасай

Надад хайртай гэж чанга хэлээч
Насандаа ч мартахгүй гэж саранд шивнээч
Өгсөн хайрыг минь сэтгэлдээ багтаагаач
Өөр хэний ч өмнө чи минийх гэж дуулаач

Бодсон бодлоо дуу болгоод
Бороон дундуур намуухан аялаач
Би чинийх гээд надад чи хэлээд
Битүүхэн дотроо үнсэхийг хүсээч

Дх:
Чи минийх байгаасай
Чимээгүй хүрээд ирээсэй
Зүүдэндээ харсан хайр минь
Өглөө нь үнэн байгаасай намайг хайрлаасай

Бүтэхгүй ч гэсэн чамайг хайрлахсан
Бодлыг чинь би уншихсан
Нүдийг чинь би хараад ширтэхсэн
Намайг чамд хайртайг мэдрүүлэхсэн

Намайг чи зөөлөн тэврээд
Цасан ширхгийг хамт тоолооч
Намайг чи зовлонгоос салгаач
Цээжинд минь хацраа наагаач

Дх:

Бодолд минь мандсан нар шиг чи минь
Час халуунаар надад дурлаасай
Би чинийх болохоор би чинийх болохоор
Болзоондоо заавал очно

Дх:

Facebook Twitter Google Plus