Асгат саарал
Товлон тоослон товлон хүлээдэг нь
Түмний цэнгэл наадам аа
Тарлан сунган тарлан эвлэдэг нь
Асгат саарлын минь уяа юу
Хуучлан үймрэн уужран догдолдог нь
Уяач бүхний сэтгэл ээ
Ундран ундран ундран нэмдэг нь
Асгат саарлын минь давхиа юу
Жигүүр хул Зандан хүрэнтэйгээ
Жишиж сойсон ажнай минь
Жил жилийн наадмын түрүү
Жинхэнэ хурдан хүлэг минь ээ
Амгай дараатай ажнай саарал аа
Арслан дүртэй Асгат саарал аа
Хүлэг хүлэг хүлгийн дээд нь
Хөвчирч нумарсан уяа
Сүрэг сүрэг сүргийн манлай нь
Асгат саарлын минь угшил аа
Төрийн наадамд түрүүлвээ
Түүхэн цадигт мөнхөрвөө
Төгөлдөр гуа түмэн эх ээ
Түмний манлай Асгат саарал аа
Жигүүр хул Зандан хүрэнтэйгээ
Жишиж сойсон ажнай минь
Жил жилийн наадмын түрүү
Жинхэнэ хурдан хүлэг минь ээ
Амгай дараатай ажнай саарал аа
Арслан дүртэй Асгат саарал аа
Жигүүр хул Зандан хүрэнтэйгээ
Жишиж сойсон ажнай минь
Жил жилийн наадмын түрүү
Жинхэнэ хурдан хүлэг минь ээ
Жигүүр хул Зандан хүрэнтэйгээ
Жишиж сойсон ажнай минь
Жил жилийн наадмын түрүү
Жинхэнэ хурдан хүлэг минь ээ
Амгай дараатай ажнай саарал аа
Арслан дүртэй Асгат саарал аа