Насны ганцхан хань

Нарны хорвоод заяаснаас хойш
Наадаж наргилгүй ч яахав дээ хө
Насны ганцхан ээлтэй ханиа
Нартын алганд гундаахгүй юмсан
 
 
Халуун хүйтнийг халгаж туулахад
Хажууд хэн түшдэг билээ дээ
Буцах цагийн аясыг таарахаар
Буурайлж нэг маань үлдэнэ шүү дээ хө
 
 
Сарны хорвоод саатсанаас хойш
Санаж марталгүй ч яахав дээ хө
Сэтгэлийн уяа энхрий ханиа
Итгэлийн элгий нь сэвтээхгүй юмсан 
 
Алаг хорвоод амьдарснаас хойш
Аагиж явах нь яамай юу даа хө
Алдаж оносон ч энхрий ханиа
Амьдын жаргал эдлүүлж явъя даа
Facebook Twitter Google Plus