Хүүгээ хүлээнэ
Энгэртээ тэвэрч өхөөрдөн өсгөсөн
Энхрий хайрын борхон үр минь дээ
Эх дэлхийгээ тойроод явна уу даа
Эрдмийн шимийг хүртэн сууна уу даа
Аав нь хүүгээ хүлэг сойж угтана
Ээж нь хүүгээ сүү өргөж хүлээнэ
Хүүгээ хүлээнэ
Эзэн Чингисийн заншилыг өвлөсөн
Эрэлхэг Монголын удамт хүү минь ээ
Эрдмийн далайд ухаан нэмээд
Элгэн халуун нутагтаа буугаарай
Аав нь хүүгээ хүлэг сойж угтана
Ээж нь хүүгээ сүү өргөж хүлээнэ
Хүүгээ хүлээнэ
Хүний нутгийн тэнгэрт залбирч
Хурмастын од шиг гялалзаж яваарай
Хорвоо ертөнцийн гайхам соёлоор
Хүмүүн олноо дэвжээж баясгаарай
Аав нь хүүгээ хүлэг сойж угтана
Ээж нь хүүгээ сүү өргөж хүлээнэ
Хүүгээ хүлээнэ