Хангайн магтуу

Уулан алсад дүнхийн харагдаад
Ус нь холоос номин үзэгдээд
Буянт аавын минь төрсөн нутаг
Булган сортой хангай минь ээ
Дахилт:
Санаад санаад санаагаар олдохгүй
Сайхан нутгийн сор юм аа
Хүсээд хүсээд хүслээр заяахгүй
Хүний жаргалын өлгий юм
Тал нь уудам алсад цэлийж
Мал нь тоймгүй тархаж бэлчсэн
Ачит ээжийн минь төрсөн нутаг
Ар сайхан хангай минь
Дахилт:
Залуу Эрдэнэт хаяа тэлж
Замбуу тивийн сонорт тэнцсэн
Зан үйлсийн гэрэл гэгээ
Залуу насны хийморь тэтгэсэн

Facebook Twitter Google Plus