"Хоёр хоёрын тав" киноны дуу
Надад байхгүй бүхэн чамд минь байгаа гээд
Намайг хайрлаач гээд гэвч чи минь шивнээгүй
Одоо би хүлээж гүйцлээ надад хэцүү байна
Ондоо нэгэн түүнийг хайрлана гэхээс би уйлмаар
Хайр минь чи сонсооч чамайг эхэлбэл би
Хайрлан чамд дуулах сэтгэл бас надад бий
Асуух хархан нүдний чинь өмнө үнэн хариулт надад бий
Амьсгалаар аргадан чамдаа хэлэх үгс надад бий
Дх: Хайрлан чамайгаа үнсэж тэврэхсэн
Харамсаж санаа алдахгүй харамлан өөртөө үлдээе
Эрхэлж чамдаа би чинь жаргахсан хайр минь чи минь гэрэлтээч
Хайрын бороонд чи хайртай гэдгийг минь сонсооч
Хайраа гэж дуудах дууны өнгийг чи сонс
Хайрлуулахаар ирсэн чамайгаа чанга тэвэрнэ
Жаргахын үедээ хайрын амьдрал богинохон санагдана
Жаргаах хүнгүй ганцаар өөртөө гомдож яах вэ