Зүүдний бороо
Үдшийн шаргал бороо нь ээ
Үлгэр жаргааж шивэрлээ дээ
Үнсэх нь энхрий чи минь
Үсийг илбэн намирлаа даа
Ай зүүдний бороо
Ээ зүрхний хайр минь дээ
Ай зүүдний бороо
Ээ зүрхний хайр минь дээ
Сэтгэлийн цэнхэр бороо нь ээ
Сэрүүн дэнжид асгалаадаа
Сэргэлэн хонгор чамайг минь
Сэвшин сэвшин сэрээлээ дээ
Зүүдний цагаан бороо нь ээ
Зүрх дэнслүүлж зүсэрлээ дээ
Зүүсгэл даруу чиний минь
Зүсийг урлан татарлаа даа