Чамайгаа санахаар
Хайрт минь чамайгаа санахаар
Тэргэл сартай яримаар санагдаад байх юм
Чинийхээ зүрхэнд үлдээсэн үгийг чинь бодохоор
Нүдийг чинь санахаар жаргалтай
Чинийхээ хайрыг мэдрэхээр
Тэртээх одонд шивнэмээр санагдаад байх юм
Чамтайгаа хамтдаа хөтлөлцөн зугаалсан
Тэр үдшийг бодохоор тэр мөчийг санахаар жаргалтай
Цэнхэр сарны дор чамайг хүлээн
Цэцгийн хураар чамтайгаа учирсан
Тэр үдшийг дурсахаар
Тэр мөчийг санахаар жаргалтай
Хайрын үгийг сонсохоор
Дуулсан дууг чинь аялахаар жаргалтай
Үүрд би чамдаа хайртай
Үнэн сэтгэл чамайг үгүйлээд байх юм
Чинийхээ зүүдэнд минь шивнэсэн үгийг чинь санахаар
Дуугий чинь сонсохоор жаргалтай