Ээжтэйгээ байх жаргалтай

Хүслийн бороо шивэрч л байвал
Хүүгээ та минь хүлээж л суугаа
Хөхрөх тэнгэрт шувууд нь жиргэх
Хүү чинь тандаа яарч л явна
Ээждээ очих хамгийн сайхан
Энэхэн хорвоо уяралын нулимстай
Ээжтэйгээ байхад хамгийн жаргалтай
Эргэх дэлхий энэрлийн бүүвэйтэй

Таанын цэцэгс дэлгэрч л байвал
Тандаа хүү чинь очиж л яваа
Намрын нууранд шувууд нь чуулахаар
Намайгаа та минь санаж л байгаа


Зүүдний наран гэрэлтэх өглөө
Зүггүй хүүгээ саравчилж хүлээгээрэй
Хайрын хүслэнд учрах нь ерөөлтэй
Хайртай тандаа үнсүүлээд золгоно доо

Facebook Twitter Google Plus