Хангайн дуу
Будан татаад униартсан
Буурал хангайн сайханыг ээ хө
Буурь нь хүртэл арилаагүй
Буурал аавын минь нутагаа хө
Ай хө зэ хө
Буурал аавын нутгаар
Бууж мордоод яваарай
Мандах нарнаар шаргалтсан
Магнаг хөвчийн сайханыг ээ хө
Манан дундуур саравчилсан
Миний ээжийн нутгаа хө
Ай хө зэ хө
Цэцгийн гурван сардаа
Эцгийн нутгаар буугаарай
Угаас надад заяасан
Усан болор хангай яа хө
Учиран дасаж эрхэлсэн
Унаган багын нутгаа хө
Ай хө зэ хө
Мөрөөдөл болсон нутагтаа
Мөнхөд жаргаж яваарай
Ай хө зэ хө
Буурал аавын нутгаар
Бууж мордоод яваарай