Би өөрийнхөөрөө

  Эхлэл төгсгөл минь 
  хорвоогийн жамаас 
  хазайхгүй 
  Эрдэж алдахгүй өөдөө 
  тэмүүлж амьдраарай 
  Дандаа дардан өөгүй 
  замаар явдаггүй ч 
  Дээдлэж дэвших 
  итгэлээр дүүрэн 
  яваарай 
  Өгсөж уруудаж хааяа 
  бүдэрч хүний амьдрал 
  Өөрт минь оногдсон 
  хувь тавилангаар 
  Өөдрөг амьдарнаа 
  Би өөрийнхөөрөө 
  Санаа бодол минь 
  үнэний мөрөөс 
  хэзээ ч хазайхгүй 
  Сайныг бүтээх халуун 
  сэтгэл багадахгүй 
  Зөв амьдрал зөвхөн 
  дээшээ байдгийг 
  Зүрхэндээ хайрласан 
  өөрийн бүхнээ гомдоохгүй 
  Өгсөж уруудаж хааяа 
  бүдэрч хүний амьдрал 
  Өөрт минь оногдсон 
  хувь тавилангаар 
  Өөдрөг амьдарнаа 
  Би өөрийнхөөрөө 
  Хүмүүний сургаалд 
  хүмүүжсэн мөн 
  чанараа гээхгүй 
  Хүслээ гүйцээж чадаагүй 
  бүхэнд улайрахгүй 
  Гэнэн явсан 
  он жилүүдэд харамсахгүй 
  Тэглээ гээд 
  залуу насаа өөлөхгүй 
  Өгсөж уруудаж хааяа 
  бүдэрч хүний амьдрал 
  Өөрт минь оногдсон 
  хувь тавилангаар 
  Өөдрөг амьдарнаа 
  Би өөрийнхөөрөө 
  Өгсөж уруудаж хааяа 
  бүдэрч хүний амьдрал 
  Өөрт минь оногдсон 
  хувь тавилангаар 
  Өөдрөг амьдарнаа 
  Би өөрийнхөөрөө 
  Би өөрийнхөөрөө 
  Би өөрийнхөөрөө 
 
Facebook Twitter Google Plus